"Боко Харам" дөрвөн жилийн хугацаанд 3900 хүүхдийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-06 12:30:20
НҮБ. /Xinhua/.  Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 3900 хүүхдийг хөнөөсөн Нигерид төвтэй  хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийг НҮБ эрс зэмлэн буруушаалаа.

Нигерид зэвсэгт босогчдын гарт амиа алдсан хүүхдүүдий талаарх тайлан мэдээг НҮБ өчигдөр гаргажээ.

Уг тайлангаас үзвэл, 2013 оны нэгдүгээр сараас  2016 оны 12 дугаар сарын хооронд тус бүлэглэлийнхэн 3900 хүүхдийг хөнөөсөн байна. Мөн хугацаанд 7300 хүүхдийг эрэмдэг зэрэмдэг болгожээ.

Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 90 хүүхэд, тэдний дотор 70 охиноор амийг нь золиослуулан халдлага үйлджээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, 2009 оноос хойш  наад зах нь 7000 охид, эмэгтэй тус бүлэглэлийхний бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Тус бүлэглэл 2014 онд Нигерийн охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй сурагчийг хулгайлж байсан билээ.

“Боко Харам”-ын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны явцад хүүхдүүд болон энгийн номхон иргэд амь үрэгдэхээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхийг Нигери улсын засгийн газарт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа.
Г.Доржханд
Related news