Босогчид Алеппо хотоос гарахад хүрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-27 12:42:48

ЛАТАКИЯ. /TASS/. ОХУ-ын агаарын цэргийн хүчний цохилт амжилттай болж, “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хангамжийн сүүлийн нөөцийг таслан, бүлэглэлийн командлагчид Сирийн Алеппо хотоос босогчдоо нүүлгэхэд хүрээд байна гэж Сирийн армийн Жанжин штабын ерөнхий командлагч Али Абдулла Аяюб мэдэгдэв.

Түүний мэдээлснээр, Латакия хотоос Дайр-эз-Заур хүртэлх таван хотод радио холбооны мэдээлэл цуглуулснаас үзвэл “Лалын улс” бүлэглэлийн ерөнхий командлагчдын цолтой холбоотой төөрөгдөл үүсээд байна. Агаарын цохилт өгөх газрын цэг болон нисэх онгоцноос цохилт өгөх нарийвчлал зэргийг тодорхойлох ажиллагаа зөв байгааг тагнуулын ерөнхий мэдээлэл баталсан байна.

ОХУ-ын агаарын цохилтын үеэр “Лалын улс” бүлэглэл “дамарати-л махазин” буюу “агуулах устсан” гэх нийтлэг нэгэн хэлц ашиглаж байсан гэж Али Абдулла Аяюб мэдэгдэв. Мөн тэрбээр, “касфун” буюу “бөмбөгдөж байна” гэж босогчид радио холбоогоор дохио өгч байсан нь өөрчлөгдөж “дамарати-л махазин” буюу “агуулах устсан” гэж 30 гаруй удаа радиогоор хэлсэн гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news