Москвагийн тэнгэрийг 10 мянга орчим салют чимнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА./TASS/. Ялалтын баярын өдөр Москвагийн тэнгэрийг 10 мянга гаруй салют чимнэ гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
“Баатар хот Москвад 5 дугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагт Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялсны 72 жилийн ойн баярыг тохиолдуулан их буугаар ёслолын буудлага хийнэ. Хүндэтгэлийн ёслолын үеэр Москвагийн үдшийн тэнгэрийг 10 мянга орчим салют чимнэ” гэж тус яам мэдэгдлээ.
10 минутын туршид 72 салютын төхөөрөмж, 18 их буугаар буудна гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлжээ. Салют буудах төхөөрөмжийг Москвагийн 16 цэгт байрлуулаад байгаа аж.

О.Барс