Эрэгтэй жүдочид багаараа тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-09 09:46:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Цюжинь хотноо зохион байгуулсан 10 дахь удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд манай эрэгтэй баг алтан медалийн эзэд болж Төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Харин эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна.
 Энэ удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдочид өрсөлдсөн юм. Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртсэн.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Үндэсний шигшээ баг, "Увс нуур" дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-д ОУХМ Ц.Хулан нар алтан медаль хүртсэн бол эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медалийн эзэд болжээ. Мөн эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн юм.

Д.Өлзий
Related news