“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтэнд Эрүүл мэндийн сайд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-09 23:24:18
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Элэг бүтэн монгол” хөтөлбөрий нээлт Хөвсгөл аймагт болов. Нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л. Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, аймгийн Засаг дарга Л. Ганболд  болон эмнэлгүүдийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж 800 мянган өрх элэг бүтэн байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Мөн тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа 30 гаруй мянган иргэдийг эрүүлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамруулж шаардлагатай иргэдэд хоёр дахь шатлалын үйлчилгээ үзүүлэх гэнэ.
Б.Гантуяа
 
Related news