“Ижил хөдөлмөрт адил шан хөлс олгох тухай” конвенцийг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 14:56:00

Сэлэнгэ аймагт өрнөж байгаа “Зохист хөдөлмөр эрхлэлт- Нийгмийн хамгаалал” сарын аяны үйл ажиллагаа аймгийн “Урсгал ус” ХХК-д хүрэлцэн очлоо.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй “Зохист хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн хамгаалал” сарын аяны хүрээнд аймгийн хэмжээнд цалин хөлсний талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны төлөвлөгөөний дагуу Ажиллагчдын цалин хөлсийг тогтоохдоо “Ижил хөдөлмөрт адил шан хөлс олгох тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын баталсан 100 дугаар конвенцийг аж ахуйн нэгж байгууллагын ажилчдад сурталчилах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Урсгал ус” ХХК-ийн нийт ажилчдад сургалт зохион байгуулжээ.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news