Инновацийг хөгжүүлэх бодлого, стратегийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Инновацийн үндэсний форум” өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ долоо хоногт зохион байгуулж буй “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний хүрээнд өнөөдөр үндэсний форум зохион байгуулж, төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус секторын 900 гаруй төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг явуулав. Форумын зорилго нь Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, ШУТ, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагааны, тэдгээрийн үр дүнгийн талаар инновацийн үйл ажиллагаанд оролцогч талууд нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудыг тодорхойлох байлаа.
“Инновацийн долоон хоног” арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос-үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд чиглэж байгаа. Мөн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газар, төр, засгийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлогтой.
Мөн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”-г зохион байгуулж, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаа, бүтээлүүд, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа. Үзэсгэлэнд 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож бүтээлээ дэлгэв.
Арга хэмжээ маргааш Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурлаар “ICIED-2017” /International conference on innovation and entrepreneurship development/ ШУТИС-д үргэлжилнэ.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал