С.Батцэцэг тивийн аваргын төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-11 17:13:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Дели хотноо үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг аваргын төлөө барилдахаар шалгараад байна.

Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Г.Уртнасан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Йоныг 1 минут 15 секундэд цэвэр ялсан. Дараа нь Энэтхэгийн Риту Ритутыг хоёр минут 39 секундэд ялж аваргын төлөө нөгөө хэсгээс шалгарсан Японы бөхтэй алтан медалийн төлөө хүч үзнэ.
Г.Уртнасангийн хувьд Казахстаны Гульмарал Йербековатай хүрлийн төлөө барилдах бөгөөд эхний барилдаанд Узбекстаны Гадаеваг цэвэр ялсан ч БНХАУ-ын Палихад цэвэр ялагжээ.

Д.Өлзий
Related news