Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэр 2,5 сая рублиэр зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-12 16:59:57
МОСКВА./TASS/. "Большой Манеж" үзэсгэлэнгийн төвд  болсон дуудлага худалдаагаар Оросын яруу найрагч Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэр 2,5 сая рублийн үнэд хүрчээ. Энэ тухай “Литфонд” дуудлага худалдааны ордны Ерөнхий захирал Сергей Бурмистров мэдэгдлээ.

“Хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнээр Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэр тодорч, 2 сая 520 мянган рублиэр зарагдсан, эцсийн үнэ бидний хүлээж байснаас хэд дахин давсан” гэж тэрбээр хэллээ. 

А.Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэрт түүний уран бүтээлүүдийн талаарх сонирхолтой тэмдэглэлүүд болон өдрийн тэмдэглэлүүд байдаг ажээ.

Оросын эртний хотуудаар аялах “Оросын алтан тойрог” гэдэг аялал жуулчлалын маршрутын 50 жилийн ойд зориулан явуулсан уг дуудлага худалдаанаас олсон орлого 4,8 сая рубль болсон ба үүний 10 хувийг нь буяны зорилгоор “Русфонд”-д хандивлах ажээ.

 
О.Барс 

 


Related news