Хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд-аюуш сангийн нэрэмжит шагналын эзэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-13 16:44:09
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд- Аюуш  сангийн  нэрэмжит  шагналын  2016,2017  оны  шилдгүүдийг  шалгаруулж  шагналыг нь гардуулан өгөв. Энэ оны шилдэг мэргэжилтнээр ЭМГ-ын хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Алтантуяа, шилдэг их эмчээр Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.Сарангэрэл. Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Ю.Энхжаргал зэрэг эрүүл мэндийн салбарын 10 хүн шилдэгээр тодорлоо.  
Шагналыг Хүүхдийн  тасгийн  анхны  сувилагч  О.Цэнд-аюушын хүү Л.Энх-Амгалан гаруудан өгөхдөө "Ээж маань аймгийн эмнэлгийн Хүүхдийн тасагт 36 жил сувилагч хийсэн. Гурван эгч эмч хэмээх мэргэжил эзэмшсэн болохоор манай гэр бүл эрүүл мэндийн салбараар амьсгалсан айл байжээ. Ээжийнхээ нойр хоолгүй, олон жил зүтгэсэн мэргэжлийг нь хүндэтгэж "О.Цэнд-Аюушийн нэрэмжит" шагналаар аймгийнхаа эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудыг сүүлийн 6 жил шагнаж байна. Шагналын сан өндөртэй гэхээс илүү ээжийн минь нэрэмжит шагналыг гардан авах нь илүү нэр төрийн хэрэг байдаг гэсэн үгийг сонсох надад сайхан байдаг. Өдгөө энэ шагналыг эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан цэвэрлэгч, жолоочоос аваад мэргэжилтэн, асрагч, сувилагч, эмч гээд 50 орчим хүн хүртээд байна" гэдгийг онцолж байв.
Б.Гантуяа 
Related news