Хөвсгөлд тариалалт жигдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд 15 мянган га-д улаан буудай тариалахаас өнөөдрийн байдлаар 3400га-д улаан буудай тариалж, тариалалт жигдэрч ажлын явц 40 хувьтай байна. Цаг агаар тогтуун байвал энэ хаврын тариалалтыг 6 сарын 1 гэхэд тариалалт дуусах гэнэ.
Харин 200 га-д бусад үр тариа, 380 га-д төмс, 240 га-д хүнсний ногоо тарих ба төмс хүнсний ногоог тарьж эхлээгүй бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд цаг агаар тогтуун байвал дараа 7 хоногоос эхлэх төлөвтэй аж. Өнгөрсөн намар хоймор нутгийн тариаланчид 15 мянган га-д үр тариа тарьж аймгийнхаа гурилын хэрэгцээг 100 хувь хангах улаан буудай хураан авчээ.

Б.Гантуяа