Аравдугаар сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-28 10:03:00

09.00 цагт ШУА, ИБНИУ-ын ГХЯ-ны Боловсрол, судалгааны төв хамтран зохион байгуулж буй “XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс Гэрэгэ ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

09.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд эхэлж, хууль бус ан агнууртай тэмцэх , урьдчилан сэргийлэх хяналт шалгалт"-ын дүн, хууль бусаар ойн дагалт баялаг, мод бэлтгэлт, тээвэрлэлтэнд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн тухай, нөөшилсөн даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай хэлэлцэнэ.

09.00 цагт "Ногоон карт" аяны хүрээнд олон нийтээс ирүүлсэн санал болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэвшүүлсэн саналыг нэгтгэн танилцуулах уулзалт Эрүүл мэндийн яаманд болно.

10.00 цагт "Нийслэлийн өдөр"-ийг тохиолдуулан төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдэд шагнал гардуулах ёслол НЗДТГ-т болно.

10.30 цагт Газар хөдлөлт, үер, ус, гал түймэр гэх гамшиг буюу онцгой байдал үүссэн үед иргэдэд мэдээлэх гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо " G mobail" компанитай хамтран нээж байгаа талаар МУЗН-ийн төв байранд мэдээлэл хийнэ.

10.30 цагт Нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолтын талаар "The Corporate hotel & Convention centre"-ийн 5 давхар дах Улаанбаатар танхимд мэдээлэл хийнэ

11.00 цагт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 сая ам.долларын тоног төхөөрөмж гардуулах ёслол болно.

11.30 цагт БОНХАЖЯ-ны "Нээлттэй цаг" уулзалт, ярилцлага тус яамны Хаан танхимд болно.

12.00 цагт "Монгол-Хятадын анхдугаар экспо" арга хэмжээний Мах, махан бүтээгдэхүүний форумд оролцоод ирсэн ХХААЯ-ны төлөөлөгчид болон Мах бэлтгэлийн компаниуд ХХААЯ-нд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Халхгол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг эсэргүүцсэн иргэд Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулна.

13.00 цагт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Архивын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс тус бүр нэг зураглаачийг хамруулсан сургалт семинар Архивын Ерөнхий газар 1 давхарын сургалтын танхимд зохион байгуулна.

14.00 цагт ХБНГУ-ын Wirtgen группын SP 500, АНУ-ын Gomaco брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар гүйцэтгэсэн Сонсголон чиглэлийн 5.5 км даацын замыг нээх ёслол "Монос"-ын уулзвар дээр болно.

15.00 цагт Улсын болон хувийн 760 сургуулийн нийт 7600 залуу уншигчдад "Охидын ухаалаг хөтөч", "Хөвгүүдийн ухаалаг хөтөч" ном гардуулах ёслол 24-р сургууль дээр болно.

15.30 цагт Монголын резидент эмч нарын Анхдугаар Их хурал АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд болно.

18.00 цагт Утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” цуврал сургалт, семинар Сөүлийн гудамжинд байрлах Peaberry café-д болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

12.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт МОХ-ны удирдлагууд оюутнуудаас их хэмжээний мөнгө хурааж, олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан талаар “Их, дээд сургуулиудын оюутны нэгдэл”-ээс мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол орны ой эзгүйрч, Монголын төр олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзах гэж байгаа асуудлаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Тархины цус харвалттай тэмцэх дэлхийн өдөртэй холбогдуулж, ЭМСЯ, Улсын I болон III төв эмнэлэг, Харвалт судлалын нийгэмлэгээс тархины цус харвалт ихсэж, залуужиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагаас “Гацууртын орд ба шантаажлагчид” сэдвээр мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг 7 зүйл заалтаар зөрчсөн хэмээн үзэж Монголын залуучуудын холбооноос Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Босоо хөх Монгол” бүлгэмээс “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайд 4-5 булш шинээр олдсон талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Related news