Л.Ганболд МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбарын Ерөнхийлөгчөөр томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-16 12:57:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбарын гишүүдийн зөвлөлгөөн болж өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэж ирэх 4 жилд хийж ажлаа төлөвлөн ярилцав. Энэ үеэр бүх гишүүдийн саналаар МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбарын Ерөнхийлөгчөөр томилогдож аймгийн Засаг дарга Л.Ганболд томилогдож батламжаа гардан авлаа.
Тэрээр орон нутагт бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан учраас танхимын гишүүд цаашид хоймор нугийнхаа жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болон ажиллаж чадна гэж итгэл өгч байгаагаа онцолж байв. МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим нь энэ жил 15 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд орон нутгийн бизнес эрхлэгч нартайгаа үйл ажиллагаа тогтмолжуулж гишүүдээ байнгын сургалт мэдээллээр хангаж аймаг, улсын болон гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах шилдгүүдийг тодруулах зэрэг олон арга хэмжээг тогтмол хугацаанд хийж хэрэгжүүлж гишүүдийнхээ гүүр нь болж байгаа гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд нь хангалттай гэсэн гэсэн үнэлгээг өгч байлаа.
Б.Гантуяа 
Related news