Төл бойжилт 98 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-16 14:56:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төл бойжилт 98 хувьтай байна гэж тус аймгийн ХХААГазраас мэдээлж байна.
Тус аймгийн 15 сумын 58 багийн 5647 малчин өрхөд 2,3 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Энэ жилийн хувьд салхи шуурга багатай зарим нутгаар мал эрт ногоо идсэн тавлаг сайхан хавар болж байгаа юм.
Аймгийн хэмжээнд төллөх нийт эх малын 54 хувь нь буюу 511 мянга 800 гаруй эх малаас 513 мянга 500 гаруй төл хүлээн аваад байгаа ажээ. Үүнээс ботго 14699, унага 2559, тугал 1707 байгаа юм.
Мөн 3100 гаруй бүдүүн мал  зүй бусаар хорогдсон бөгөөд үүнээс 39 нь өвчнөөр хорогдсон байна. Хаврын сар гарсны дараа тус аймагт их хэмжээний цас орж гамшгийн байдалд шилжсэн нь ийнхүү мал хорогдох шалтгаан болсон юм.   
Одоогоор тус аймгийн бэлчээрийн хүрэлцээ 35 хувь нь боломжийн, 45 хувь нь дунд зэрэг, 20 хувь тааруу байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн
Related news