Алунгоо хатны сургаалийн баярыг эвент арга хэмжээ болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга Х.Энхтүвшин анх санаачлан Алунгоо хатны сургаалийн баярыг хийсэн бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус баярыг эвент арга хэмжээ болгох зорилт дэвшүүлжээ. Тус сум нь Ариг уснаа мэндэлсэн Алунгоо хатны өлгий нутаг бөгөөд 2019 он хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай төлөвлөгөөг гарган баталжээ.
Ялангуяа Хөвсгөл нуураас баруун тийш Чандмань-Өндөр, Эрдэнэбулган зэрэг сумын нутаг дэвсгэрт буй түүхэн дурсгалт газруудаар явах маршрут багтсан “Мөнгөн цагираг” хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын аялагчдад зориулсан орон нутгийн онцлогт тохирсон олон арга хэмжээг төлөвлөсны нэг нь 4 жилд нэг удаа болдог Алун гоо хатны сургаалийн баяр ажээ.

Б.Гантуяа