Засаг дарга хувиасаа шагнахаар уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-18 18:53:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга өөрийн нүүр хуудсаараа дамжуулан аймгийнхаа иргэдийн дунд нэгэн гэрэл зургийн уралдааныг зарлаад байна. 
Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийнхаа нутгийн удирдлагын ордоны барилгын зургийг хамгийн гоё авсан хүнийг хувиасаа шагнана гээд коммэнт хэсэг дээр тавьсан зурагнуудын хамгийн олон лайк цуглуулсанд нь нэг зуу мянган төгрөгийн шагнал өгнө гэжээ.
Энэхүү уралдаан нь нутгаа сурталчлахаас гадна гадаадын дотоодын жуулчдыг татах зорилготой гэсэн юм. 
Уг барилга нь 2007 ашиглалтанд орсон бөгөөд тухайн жилдээ улсдаа 10 шилдэг барилгын нэг болж байсан билээ. Тухайн үед одоогийн засаг дарга Н.Наранбаатар аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Энэхүү нутгийн удирдлагын ордоны барилгыг ӨМӨЗО-ы Баяннуур аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу  тус аймгаас  барьж байгуулан бэлэглэсэн ажээ. 
Д.Мишигсүрэн
Related news