Хөвсгөлийн Сувилахуйн баг улсад тусгай байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-19 12:09:02
Хөвсгөл/МОНЦАМЭ/ Олон улсын сувилагчдын өдрийг 21 дэх жилдээ “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Сувилахуйн баг ажил үйлсээрээ улсын хэмжээнд тусгай байранд шалгарчээ.
Сувилагчийн өдрийн хүрээнд “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулъя” сэдэвт "Сувилахуйн Иннавоци-2017" бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болж 3 чиглэлээр 84 илтгэлийг хэлэлцүүлсэнээс Хөвсгөл аймгаас шалгарсан "Эх хүүхдийн дэвтэр хөтлөлтөнд хийсэн судалгаа“ сэдэвт илтгэл амжилттай оролцжээ. Тус хамт олон иргэдэд ялангуяа хэвтрийн болон гэртээ байгаа ахмад настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд сувилахуйн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан нь үр дүнд хүрч улсын хэмжээнд нэвтрүүлэх сайн туршлага болж шилдэг хамт олноор шалгарчээ.
Б.Гантуяа
 
Related news