Улсын сэтгэх чадварын олимпиадыг “Эрдмийн далай” сургуулийн багш нар тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт улсын сэтгэх чадварын 15-р олимпиад болж 21 аймаг 9 дүүргийн 120 гаруй багш сурагчид оролцсоноос Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нарыг баг тэргүүллээ. 2003 оноос улсын сэтгэх чадварын олимдиад явагдаж эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Баянхонгор, Сүхбаатар аймаг гэж өртөөлсөөр энэ онд хоймор нутагт Монголын шилдэг оюун ухааны эзэд цугларч оюун ухаанаа сорив.
Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургуулийн 11д ангийн сурагч Л. Сугармаа анх удаа оролцож хүрэл медаль, Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч С. Энхжин, 12г ангийн сурагч А. Амартүвшин нар тус тусын ангилалдаа хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиад нь 2005 оноос хойш БСШУЯ-аас баталсан улсын төрөлжсөн олимпиадын нэг болсон ба “Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх” зорилгын хүрээнд ЕБС-ийн дунд зохиогддог улсын төрөлжсөн уламжлалт олимпиадуудаас сэтгэх чадварын олимдиад нь хүүхдийн IQ-н чадварыг шалгадагаараа давуу талтай гэнэ. Олимпиадын ахлах бүлэгт Сүхбаатар аймгийн 12-р ангийн сурагч Д. Түшигт- Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн бөгөөд тус олимпиадад 4 дэх удаагаа оролцлож байгаа туршлагатай оюуны тамирчин болох тэрбээр хэлэхдээ жил ирэх тусам хүүхдүүдийн өрсөлдөх чадвар сайжирч илүү их бэлтгэгдэж байгаа тул илүү их хичээл чармайлт сайжирж байгааг дурьдсан нь энэхүү оюуны наадам нь ямар чанартай шударга өрсөлдөөнтэй бас монгол хүүхдүүдийн оюуны чадвар хэрхэн илт сайжирсан байгааг илэрхийлж байна гэв. Багш сурагчдын сэтгэх чадвар оюуны хөгжлийг дэмжиж, боловсролын чанарт өндөр хувь нэмэр оруулж буй “Оюуны чадварын IQ төв”-ийн сургалтанд Хөвсгөл аймгийн 2700 орчим хүүхэд суралцаж, 15 жилийн хугацаанд 30000 гаруй хүүхэд өөрийн оюун ухаан, суралцах чадвараа хөгжүүлж байна. 2003 оноос хойш улсын олимпиадын гурвын даваанд амжилттай оролцож алтан медаль 5, мөнгөн медаль 8, хүрэл медаль 7-г хүртэж Хөвсгөлийн хүүхдүүд нийт 20 гаруй медаль хүртсэн ажээ.

Б.Гантуяа