Биеийн тамир, спортын газрын шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-05-20 15:24:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

“Автомашингүй өдөр”-ийн нээлтийн үеэр болсон тус арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаяр, “Спортын алдар” одонгоор Монголын гимнастикийн холбооны дасгалжуулагч Б.Халиун, “Алтан од” тэмдэгээр Монголын гимнастикийн холбоо, МУБИС-ийн багш Г.Болортулга, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын ажилтан Х.Мөнхзаяа нарыг шагнасан юм.

Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-ийн албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаныхан оролцсон. Тэд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар тун удахгүй хэлэлцэх гэж байгааг тодотгон дурьдаад нийслэлийн иргэдийг автомашинаасаа нэг өдөр ч болтугай татгалзаж, биеийн тамираар хичээллэж хэвшихийг уриалав. 
Н.Туяа
Related news