Хуурамчаар үйлдвэрлэсэн “Хөвсгөл Хатгал” шилтэй загасанд иргэд хорджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт боловсролын байгууллагын туршлага судлахаар ирж ажилласан Баянхонгор аймгийн иргэд Хатгал тосгоны иргэн Б-ээс стандартын бус гэрийн нөхцөлд хуурамчаар үйлдвэрлэсэн “Хөвсгөл Хатгал” нэртэй шилтэй загасыг худалдан авч хэрэглэсний улмаас хордсон байна. Дээрх иргэд авсан загаснаасаа Эрдэнэт хотод таньдаг айлдаа 1 шилийг өгөхөд 3 хүнд хордлого илэрсэн, Улаанбаатар хотод ах дүү нартаа тус загас өгсөний улмаас 8 иргэн, Баянхонгорт 7 иргэн нийт 20 гаруй иргэн тус загаснаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Энэхүү загас үйлдвэрлэгч нь Хөвсгөл аймагт ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, албан ёсны үйл ажиллагаа явуулдаггүй хуурамч бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд стандартын бус орчинд мөнгө олох зорилгоор хийж иргэдэд худалдаалсаны улмаас ийнхүү иргэд хорджээ. Өнөөдрийн байдлаар загаснаас ямар хор илэрсэн нь тодорхойгүй шинжилгээний хариу гараагүй байгаа гэнэ. Тус аймгийн Мөрөн суманд албан ёсны зөвшөөрөлтэй загас үйлдвэрлэдэг 3 цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас бүх төрлийн загас болон нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт хяналт шалгалт хийж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн мэдээллээ.

Б.Гантуяа