Шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолт Лондонд болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Их Британийн нийслэл Лондон хот шатрын дэлхийн аварга цолны төлөөх тоглолтыг зохион байгуулахын төлөө өрсөлдөнө гэж Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов мэдэгджээ.
Уг тэмцээн өмнө нь 2016 онд Нью-Йорк хотод болж, Норвегийн шатарчин Магнус Карлсен Оросын шатарчин Сергей Карякиныг хожиж аваргалсан билээ.
“Би өнөөдөр Англид ирээд бизнесменүүд, хуульчидтай уулзлаа. Тэд шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтыг Лондонд явуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн учраас уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх сонирхолтой дахин нэг хот гарч ирлээ” гэж К.Илюмжинов ярьжээ.
Өмнө нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур улс шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тэмцээнийг зохион байгуулахад бэлэн гэдгээ зарласан билээ.

О.Барс