Мото уралдааны дэлхийн аварга Н.Хэйден эрхтэний донор болно гэдгээ гэрээсэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Зам тээврийн ослоор нас барсан 2006 оны MotoGP ангиллын тойрог замын мотоциклын уралдааны дэлхийн аварга Ники Хейден өөрийн эд эрхтэнүүдийг хэрэгтэй хүмүүст нь өгөхийг гэрээсэлжээ. Энэ тухай Италийн “Askanews” цахим хуудсанд бичсэн байна.
Америкийн тамирчин 5 дугаар сарын 17-нд Италийн Римини хотод дугуй унаж яваад автомашинд дайруулжээ. 35 настай тамирчин толгой, цээжин биендээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ба түүний биеийн байдал нь маш хүнд байжээ. Тэрбээр даваа гарагт нас барсан байна. Н.Хэйдений гэр бүлийнхэн эрхтэний донор болоход шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлэхийг зөвшөөрчээ.
Н.Хэйден 2003-2005 онд MotoGP ангиллын уралдаанд оролцож байв. 2006 онд тэрбээр Honda багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж байсан ба 2016 оноос хойш “Superbike” ангилалд уралдах болжээ.

О.Барс