Ираны парламентын ордон руу зэвсэгт этгээдүүд халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕГЕРАН. /BBC/. Зэвсэглэсэн этгээдүүд Иран улсын нийслэл Тегеран хот дахь Парламентын хурлын танхим болон тус улсыг үндэслэн байгуулагч Аятолла Рухолла Мусави Хомейнигийн бунхан руу гал нээсэн тухай Ираны "Tasnim" агентлаг мэдээллээ.
Энэ хэрэг явдлын талаар янз бүрийн зөрүүтэй мэдээллүүд цацагдсаар байгаа бөгөөд Парламентын ордонд болсон халдлагыг аюулаас хамгаалах албаныхан таслан зогсоосон тухай баттай эх сурвалжаас авсан мэдээлэлдээ тулгуурлан "Reuters" агентлаг мэдээлсэн байна.

Х.Сарнай