Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа Төв аймагт албан ёсоор эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 17:58:11
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Сонгуулийн тухайн хуулийн дагуу нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлтийг өчигдөр албан ёсоор эхлэв

 

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт 11:00 цагт Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ “эв нэгдлийн илэрхийлэл болсон чухал сонгууль болох тул иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож тулгатай улс төрчөө дэмжээрэй” гэв.

 

АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааны нээлт 16:00 цагт мөн Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд боллоо. Сонгуулийн нээлтэд Төв аймгийн Ардчилсан намын дарга Ц.Мэндсайхан хэлсэн үгэндээ “бид гишүүдээ дэмждэг ард түмний нам. Ардчиллын дуу хоолой болсон сонгогчоо нийт гишүүдээсээ сонгож та бүхэндээ илгээж байна. Таны сонголт мэргэн байж, Монгол бүгдээр ялна” хэмээв.
 

Төв аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ.
 

Т.Есүхэйтөмөр

Related news