Мөрөн ахлах 2-р сургуулийнхан “Хүмүүн бичиг” сонинг хамт олноороо захиалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн нэрэмжит С.Мөнхболд захиралтай Мөрөн ахлах 2-р сургуулийн хамт олон үндэсний өв соёлоо дээдлэн эх хэлээ судлан суралцах зорилгоор хамт олноороо Хүмүүн бичиг сонинг захиалан уншиж байна.
Тус сургуулийн багш нар улс, бүсийн монгол хэл бичгийн уралдаанд удаа дараа амжилттай оролцож ирсэн бөгөөд цаашид ажилтан албан хаагч, сурагчиддаа монгол хэл бичгийг суралцахад онцгой анхаарч монголдоо ганцхан босоо бичгээр хэвлэгддэг Хүмүүн бичиг сонинг 250 гаруйг захиалж аймагтаа захиалгаар тэргүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа