Умард Солонгос: Тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-11 12:37:56
ПХЕНЬЯН. /Yonhap/. Тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна гэж Умард Солонгос мэдэгдсэн байна.

Умард Солонгосын Ажилчны намын "Rodong Shinmun" сонин бямба гарагийн дугаартаа энэ тухай мэдээлсэн юм. Стратегийн зэвсгийн Пхеньяны сүүлийн туршилтаас үзэхэд тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртсон болох нь харагдаж байна. "Хвасонг-12" гэдэг дунд зайн тусгалтай баллистик пуужинг 5 дугаар сарын 14-нд туршсан бөгөөд уг пуужингийн тусгал далайн түвшингээс дээш 2000 км өндөрт хүрсэн байна.

Умард Солонгосын эрдэмтэд тив алгасах баллистик пуужинг тээвэрлэх хүчирхэг хөдөлгүүр бүтээх асуудлыг шийдэж чадсан гэж тус сонинд мэдээлжээ. Мөн дэлхийн агаар мандалд дахин нэвтэрч ороход шаардлагатай дулаан эсэргүүцэх технологийг бүтээж чадсан гэж мэдээлсэн юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ жилээр хэлсэн үгэндээ тив алгасах баллистик пуужин хөөргөх бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж байна гэж хэлжээ. Түүнээс хойш Умард Солонгосын зүгээс өөрийн технологийн дэвшлийг харуулахын тулд 12 удаа баллистик пуужин харвасан байна. 
 
Х.Сарнай 
Related news