Орос-Хятадын худалдааны эргэлт энэ онд 80 тэрбум долларт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-14 10:59:37
БЭЭЖИН./TASS/. Орос-Хятадын худалдааны эргэлт 2017 оны дүнгээр 80 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Алексей Груздев мэдэгджээ.

“Оросын экспорт хурдтай нэмэгдэж байна. Энэхүү өсөлт нь газрын тос, эрдэс түүхий эдийн үнэ болон машин техник, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт өссөний дүнд бий болсон” гэдгийг сайд дурдлаа. 

“Энэ чиг хандлага хэвээр үргэлжлэх аваас хоёр орны худалдааны эргэлт энэ онд 80 тэрбум долларт хүрэх бүрэн боломжтой. Гэхдээ бүх зүйл динамикаас хамаарна” гэж тэрбээр дүгнэн хэлэв. 

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Орос-Хятадын худалдааны эргэлт 2016 онд 2,2 хувиар өсч, жилийн дүнгээр 69,52 тэрбум долларт хүрчээ. Энэ оны эхний таван сард уг үзүүлэлт 26,1 хувиар өссөн нь жилийн дүнгээр 32,3 тэрбум доллар болж байгаа юм.
О.Барс 

 

 

 

 

Related news