Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-18 22:03:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд бямба гарагт  Говь-Алтай аймгийн Спорт цогцолборт иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.Миеэгомбын Энхболдыг дэмжиж, хийх ажил, хэлэх үгийг нь сонсохоор залуу үеийнхэн, настан буурлууд, иргэд олон нийтийн төлөөллүүд уулзалтанд оролцлоо.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч
М.Энхболд тус аймгийн иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг нэгтгэн нийлүүлж “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ хэллээ. “Эвтэй Монгол, Ээлтэй төр”-ийг бий болгож, Монгол эх орныхоо төлөө ажиллах их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч онцолсон юм. Тус уулзалтанд оролцсон Алтай нутгийн ахмадууд, эмэгтэйчүүд ээжүүд, оюутан залуус, малчдын төлөөлөл түүнийг дэмжиж, ахмад настандаа ач санах хуулийг баталж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд баяртай байгаагаа хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой хамт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Нямдорж, ерөнхийлөгч асан Н.Багабанди, УУХҮ-ийн сайд Ц, Дашдорж, Улсын гарьд Н.Ганбаатар, УГЖ С.Ганзориг зэрэг улс төр, урлаг, соёл, слортын төлөөлөл олон хүмүүс дагалдан ирж Алтай нутгийн сонгогчдыг нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихийг уриаллаа.

                                                                                                                         Ш.Цоодол

 

Related news