Шилдэг төслийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлэх ажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-20 09:37:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт залуусын гарааны бизнесийг дэмжих зорилгоор сургалт явуулах гэж байна.
Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, ГФА консалтинг групп зэрэг байгууллагуудын хамтарсан санхүүжилтээр “Startup Weekend Mongolia” буюу Залуучуудын гарааны бизнесийг дэмжих олон улсын статустай сургалтыг зохион байгуулах гэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд болох уг сургалтанд 15-34 насны залуучуудыг хамруулах ажээ.  
Сургалтанд тус аймгийн шилдэг бизнес санаатай залуучууд бүртгүүлээд шалгарсан тохиолдолд оролцох боломжтой гэнэ.
Мөн оролцогчид ганцаараа эсвэл багаараа орж болох юм байна. Оролцох нэг баг таваас хэтрэхгүй гишүүнтэй байх шаардлагатай ажээ.
Гурван өдрийн сургалтаар 
чадварлаг багууд бүрдэж, шилдэг санаануудыг гарган бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтаа босгон, компаниа байгуулах үйл явц зэрэг чухал мэдлэгүүдийг олж авах юм байна. 
Сургалтанд оролцогчдоос 10 төсөл шалгаруулж тодорхой хэмээгээр санхүүжүүлэх бөгөөд нэгдүгээр барт шалгарсан төлсийн 10 сая төгрөгөөр санхүүжүүлэх ажээ. 
Д.Мишигсүрэн
Related news