Санал хураалт хэвийн явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажил өглөөний долоон цагаас 79 хэсэг дээр хуулийн дагуу эхэлж амжилттай явагдаж байна.
Аймгийн дүнгээр 35981 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдэж саналаа өгнө.
Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтанд бичигдсэн 1113 сонгогчоос өчигдөр1064 сонгогч буюу 96 хувь нь саналаа өгсөн байна. Нас барсан, хаяг дээрээ байгаагүй, иргэний үнэмлэхгүй гэсэн шалтгаанаар 49 сонгогч саналаа өгөөгүй гэнэ.
Одоо санал хураах ажил хэвийн явагдаж, аймаг, сум, багуудын сонгуулийн хороо, хэсгүүдэд 840 төрийн албан хаагч ажиллаж байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.
Ш.Цоодол