Иргэдийн санаачилгаар "Алтан-Өлгийд" жишиг гудамж байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-27 14:53:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн есөн дүүргээс анх удаа санаачилсан энэ сайн жишгийн хүрээнд тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд шинэ гудамжийг бий болгожээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэдийн санаачлагаар “Өгөөж” иргэдийн бүлгийг байгуулан Дүүргийн хөгжлийн төвтэй хамтран энхэл доголтой замыг хусч тэгшлэн, явган хүний зам болон гэрэлтүүлэг бүхий жишиг гудамжтай болсон байна.

Ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайг  байгуулах ажлыг тус дүүргийнхэн НЗДТГ-тай хамтран хийж буй  юм.

Б.Заяа
Related news