Монтано мужийн эрүүл мэндийн ажилтнуудын баг Хөвсгөл аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг гадаад харилцаагаа өргөжүүлэн Япон, Солонгос, Америк, ОХУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. Энэ удаа АНУ-ын Монтано мужийн Их сургуулийн эрүүл мэндийн BioRegion багийн хамт олон Хөвсгөл аймагт ажиллаж жирэмсэн үеийн эхийн эрүүл мэнд, хүүхэд нярайн эрүүл мэнд болон усны хэрэглээ, ундны ус, уснаас үүдсэн өвчин эмгэг зэрэг сэдвүүдээр 2 өдрийн онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хувийн хэвшлийн зарим эмнэлгүүдийн эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцож болзошгүй эрсдлээс сэргийлэх, шаардлагатай үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг мэдээлэлтэй боллоо. Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдэлийн тоо бусад аймгуудаас өндөр байгаа тул эндэгдлийг бууруулах тал дээр онцгой анхааран ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдэл 24 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21 тохиолдол буюу 87,5 хувиар буурчээ. Нялхсын эндэгдлийн 33,3 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа учраас урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалт мэдээллийг түлхүү олгохыг зорьж байгаа ажээ.

Б.Гантуяа