Хөвсгөлд цахилгаан тасраад 15 цаг болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр орой түр зуурын хүчтэй аадар орсны улмаас Эрдэнэт – Булганы хооронд 110 КВ-ын 56.4 км урт шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унаснаас цахилгаангүй болж өчигдөр 22 цагаас 15 цагийн турш гэрэл цахилгаангүй байна.
Хөвсгөл Эрчим хүч компаниас резеров дизель станцаар Нэгдсэн эмнэлэг, Удирдлагын ордон зэрэг шаардлагатай 1-р зэргийн хэрэглэгчдийг цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаар хангаж байна. Гарсан гэмтэл урьдчилсан байдлаар 3 хоногийн дотор засварлах боломжтой гэдгийг Хөвсгөл Эрчим хүч компаний ерөнхий инженер Д.Отгонбаяр мэдээлж байна. Байгалийн аюулт үзэгдэл, онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байгаа ажээ.
ШТС-ууд мотор асаан ажиллаж байна
Өчигдөр 22 цагаас хойш цахилгаан тасарснаас болж ШТС-ууд мотор асаан ажиллаж байна. Гэвч гадаа 30 градус давж халж байгаа учир мотор хоёр цагаас илүү ажиллахгүй байгаа гэнэ. Аялал жуулчлланы улирал болж байгаа учир хөл хөдөлгөнө ихтэй, ШТС-ууд ачаалал ихтэй ажиллаж байна. Өглөө 9 цагийн үед НИК-Петровисын төв салбар ганц мотор асаан ажиллаж байсан бол одоо бусад ШТС-ууд мотор асаан байдал хэвийн болж байна.
Б.Гантуяа