Хүүхдийн мөнгийг 4500 гаруй хүүхэд нөхөж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-06 16:45:43
Дундговь/МОНЦАМЭ/Хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ дагуу Дундговь аймагт 4554 хүүхэд хүүхдийн мөнгөө нөхөн авахаар болж байна.
2017 он гарсаар төсвийн орлого давж биелэсэн, эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй, эдийн засгийн уналтыг тогтоон барьж чадсан эерэг үзүүлэлтийг дагаж бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор болсон хэмээх Засгийн газрын энэхүү шийдвэрийг ард иргэд талархан хүлээн авч байгаа юм. Гэхдээ сонгуулийн өмнө бэлэн мөнгө өгөх шийдвэр гаргадаг ийм байдалд шүүмжлэлтэй хандах иргэд ч байна.
Ямар боловч хүүхдүүд 2017 оны эхний хагас жилийн хүүхдийн мөнгийг нөхөн авснаар Дундговь аймагт нийт 15 мянга 480 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөө авдаг болно.
Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн дансанд мөнгө хараахан орж эхлээгүй байна.

Т. Отгонтуяа
Related news