Говь-Алтайд 6592 сонгогч саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Говь-Алтай аймагт 79 хэсэг дээр амжилттай явагдаж 78 хэсэг нь явцын дүнгээ өгөөд байна.
12 цагийн байдлаар 6592 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчийн 18.31 хувь нь болж байна. Алтай, Бигэр, Дэлгэр сумдын сонгогчдын 20.7-27.4 хувь саналаа өгсөн нь хамгийн өндөр ирцтэй байна. Өмнөх санал хураалтаар гарсан сонгогчдын нэрсийн жагсаалт дээр хуулийн дагуу сонгуулийн насанд хүрсэн 30 хүн шинээр нэмж бүртгэгдсэн байна. Одоогоор санал тоолох машин хэвийн ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй сонгогчдын санал өгөх ажил хэвийн явагдаж байгаа ажээ.
Ш.Цоодол