Өмнөговь аймгийн Ханбогд суманд сонгогчдын ирц 18-хан хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-07-07 17:51:55
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалт үргэлжилж байна. 17 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 33,56 хувь буюу 14044 сонгогч саналаа өгөөд байна.
Сонгогчдын ирцээр Баяндалай сум 45 хувьтайгаар тэргүүлж байгаа бол Ханбогд суманд 18 хувийн ирцтэй тааруу байгаа ажээ.

Тус аймагт 41841 сонгогч саналаа өгөх байсан бол иргэний бүртгэл дээр "түр хасав" гэсэн тэмдэглэгээтэй 7 сонгогчийн санал өгөх эрхийг сэргээснээр 41848 сонгогч санал өгөхөөр болжээ.
Одоогоох 58 санал авах машин ажиллаж байна. Иргэдийн санал авах 41841 ширхэг хуудас ирсэн гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Д. Мишигсүрэн
Related news