Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобо таалал төгслөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /BBC/. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобо таалал төгсчээ. Хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч тэрбээр 61 настай байжээ.
Зүүн хойд хот Шэньян дахь Шударга ёсны товчооны мэдэгдсэнээр Лю өнгөрсөн пүрэв гарагт нас барсан бөгөөд Хятадын Төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагаас мөн адил түүний үхлийн талаар мэдээлжээ. 2009 онд төрийн эрх мэдлийг сүйрүүлсэн гэж яллагдаж байсан Лю Сяобо элэгний хорт хавдрын улмаас хэд хэдэн эрхтэн системийн дутагдалд орж эмчилгээ хийлгэж байсан боловч эмчилгээ нь амжилтгүй болж таалал төгссөн ажээ.
Нэрт зохиолч өнгөрсөн сард элэгний хорт хавдрын сүүлийн шатанд байгаа гэсэн оноштойгоор, шоронгоос хотын эмнэлэгт шилжсэн байна. Хятадын эрх баригчид Лю болон түүний гэр бүлээс тавьсан Герман болон АНУ-д эмчлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан байна. АНУ болон Европын Холбооноос Лю-г шоронгоос эрт суллуулахыг олон жилийн туршид шаардаж иржээ. Гэвч Хятадын засгийн газраас давж заалдах өргөдлийг нь хэрэгсэхгүй болгож, түүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн хэвээр байв.
Лю нь Зүүн хойд аймаг болох Жилин аймгийн хүн ажээ. 1980-аад оны дунд үед Бээжингийн багшийн их сургуулийн оюутан байхдаа тэрбээр Хятадыг ардчилсан нийгэмд шилжихийг уриалан түүний ач холбогдлыг дэмжсэн утга зохиолын шүүмжлэгч байсан ба үүгээрээ олны анхаарлыг татжээ.
Тэрбээр 1989 онд болсон Тяньаньмэний талбайн явдалд Ардчилал оюутны хөдөлгөөнийг удирдагчдийн нэг нь байжээ. Дараа нь, улс төрийн шинэчлэл хийхийг уриалсан тэрбээр тайлбар, нийтлэлээ үргэлжлүүлэн бичсээр байсан юм.
Тэрбээр 2008 онд Хятадын Коммунист намын гаргасан Нэг намын дүрмийг шүүмжилсэн тунхаг бичгийг нийтлэхэд, Чартер 08-ийг боловсруулж тусласан байна. Хариуд нь, эрх баригчид түүнийг төрийн эрх мэдлийг сүйрүүлэх явдлыг өдөөн хатгасан гэж яллаж байжээ. Дараа нь түүнд 11 жилийн хорих ял оноосон юм.
2010 онд, тэрбээр шоронд байхдаа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн бөгөөд Норвегийн Нобелийн хорооноос түүний “Хятадын хүний үндсэн эрхийн төлөөх урт удаан, хүчирхийллийн бус тэмцэл”-ийг сайшаасан юм. Гэвч Бээжингээс түүнийг шагнал гардуулах ёслолд оролцохыг зөвшөөрөөгүй ажээ.

Х.Сарнай