Египетэд Германы 2 жуулчин амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-15 11:48:39
КАИР. /BBC/. Египетийн цагдаа нарын мэдээлснээр, хутга барьсан этгээд Египет дэх Улаан тэнгисийн амралтын газарт байсан Германы 2 эмэгтэй жуулчныг хутгалж амийг нь хөнөөсөн ба гадаадын бусад 4 жуулчныг хүнд шархдуулжээ.

Баасан гарагт, "Hurghada" амралтын газарт болсон уг халдлагын дараа цагдаа нар хэрэгтнийг баривчилсан байна. Түүний хийсэн хэргийн шалтгааныг судалж байгаа юм.

Цагдаа нарын мэдээлснээр, уг этгээд халдлага болсон газарт нэвтрэхийн тулд ойр орших эргээс сэлж ирсэн ажээ. Мөн тэдний мэдээлснээр, бэртэл авсан жуулчдыг эмнэлэгт хүргэсэн байна. Баасан гарагт мөн өөр нэгэн хэрэг гарч тус улсын нийслэл болох Каир хотын ойролцоо машин дотроо байсан цагдаагийн 5 офицерыг буу барьсан этгээд дайрч, амийг нь бүрэлгэсэн байна.

Уг хоёр хэрэгт ямар нэгэн бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байна.    

"Лалын улс" бүлэглэл Каир хот болон Синайн хойгт Христэд итгэгчид, цэргийн албан хаагчид болон цагдаагийн ажилтнуудыг байгаа болгон хэд хэдэн дайралт хийгээд байгаа юм. 
Х.Сарнай 
Related news