Афганистан дахь "Лалын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /BBC/. Афганистан дахь АНУ-ын цэргийн албаныхны мэдээлснээр, "Лалын улс" бүлэглэлийн орон нутгийн харъяа улсыг хариуцсан толгойлогч нь Кунарын зүүн аймаг дахь төв байранд болсон дайралтаар амиа алдсан байна.
Мягмар гарагт болсон тус дайралтаар толгойлогч Абдул Хафиз Саид болон бүлгийн бусад гишүүдийн амийг хороосон талаар албаныхан мэдэгдэл хийсэн байна.
3 жилийн өмнө тус улсаас олон улсын цэргүүдийн дийлэнхийг татан авсны дараа, аюулгүй байдлыг хариуцаж үлдсэн афган цэргүүд болон цагдаа нар тус улсын Засгийн газрын эсрэг ажиллагаа явуулдаг "Талибан" бүлэг, "Лалын улс"-ын босогчдын террорист халдлагаас хамгаалах арга хэмжээг бүрэн авч чадахгүй байгаа юм.
Афганистан дахь АНУ-ын цэргийн арми нь өнгөрсөн оноос хойш тус улс дахь "Лалын улс" бүлэглэлийн өмнөх 2 толгойлогчийг устгаж, дайралтаа улам нэмэгдүүлсэн ажээ.

Х.Сарнай