Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байгууллагуудад талархал илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул таймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын тавьсан саналын дагуу тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдын орон сууцны байрны өмнөх зам дагуу гэрлийг сольж шинэчлэх ажлыг “Эрчит цэнэг” ХХК өөрийн хөрөнгөөр хийж найман лед гэрлийг тавьж өглөө.
“Улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед өмнөх жилүүдтэй харьцуулахад аймаг орон нутагт улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх нөхцөл боломж тааруу байгаа. Гэхдээ эдийн засаг хүнд байна гээд элгээ эвхээд суулгүй өөртөө байгаа нөөц боломжоо ашиглан орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд тодорхой ажлуудад хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна” гэж сумын Засаг дарга Б.Азжаргал сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.
Б.Норовсамбуу