Л.Дашдаваа начны нэрэмжит барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:19:42

Монгол Улсын өсөн нэмэх, үнэн хүчит, тунч гарамгай начин Л.Дашдаваа агсны нэрэмжит  өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн амралтын хоёр өдөр  Баруун-Урт хотод боллоо. 

“Л.Дашдаваа сан”-гаас 1997 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ барилдаанд 16  сургууль, байгууллагын 140 орчим өсвөрийн бөхчүүд дөрвөн насны ангиллаар барилдсанаас Түмэнцогт, Мөнххаан, аймгийн Биеийн тамир, спортын газрын бөхчүүд эхний гурван байранд шалгарсан байна. 

Г.Сүхээ

Related news