Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-25 15:24:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их бандида, Ш.Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойд зориулан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг Дэлгэрийн Чойрын хийдийн дэргэдэх Зава Дамдин судар бичгийн хүрээлэн, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Философи, социологийн хүрээлэн, МУИС, СУИС хамтран энэ сарын 27-нд зохион байгуулна.
 
Тус хурлыг Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн захирал Зава Дамдин Ринбүчи нээх юм.

​Хуралд Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, Соён гэгээрүүлэгч их бандида, Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяаны “Алтан дэвтэр”-т зориулсан айлдвар илтгэл, “Их ламтан Гүрү Дэва Ринбүчийг эргэн дурсахуйд”, “Бурханы шашны гурван үеийн дэлгэрэлтэд холбогдох өнөө цагийн газар орнууд”, “Алтан дэвтэр” дэх зарим түүхэн тэмдэглэлүүдийн тухай онцгойлох нь”, “Зава Дамдины зохиосон “Хор Чойнжүн”-гийн Үндэс (Зава) номын Гэлэгжамц дооромбын орчуулгын тухай”, “Хунагийн дөрвөлжин бичиг, Ровши сийлмэл үсэг хоёрын уялдаа”, “Алтан дэвтэр”-ийн мөрөөр мөшгөхүй”, “Үлгэрийн далайн тэргүүн бүлгийн тэргүүн зүйлийг судлах нь”, “Монголын Да Хүрээний Мэргэдийн эрхт баялаг тойн Лувсандаяан буюу Шагдарын Дамдин гэгээний “108 эрдэнийн болор эрхи” оршвой нэрт судрын Богд их бодийн хөрөнгө бүтээх нигүүслэхгүйг магтъюу”, “Абатай хаан ар халхад бурхан шашны эхийг олсон нь”, “Ахуй үйлсийг тэтгэн зохиогч-“Аравдугаар газрын БОДЬСАДВА” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэх аж.

Ойн арга хэмжээг энэ сарын 26-29-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Ж.Болор
Related news