ОХУ Умард Солонгост 800 тн гурилын тусламж үзүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПХЕНЬЯН. /Yonhap/. ОХУ хүнсний тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Умард Солонгост 800 тн гурил илгээжээ.
Өнөөдөр Пхеньян дахь Оросын Элчин сайдын мэдээлснээр, гурил тээвэрлэсэн Оросын хөлөг онгоц даваа гарагт Умард Солонгосын Чонжин боомтод очсон байна.. Уг тусламжийн гурилыг хүнс тэжээлийн дутагдалд ороод байгаа хөхүүл болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд зориулах ажээ.
НҮБ-ын харьяа "Дэлхийн Хүнсний Хөтөлбөр" байгууллага Умард Солонгосын хүнсний хомсдлыг шийдвэрлэхэд 2400 тн гурилын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ОХУ-ын тусламж нь үүний нэг хэсэг аж.

Г.Доржханд