Хятад улс дэлхийд томоороо хоёрдугаарт орох УЦС-ыг барьж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Жинша мөрөндөө дэлхийд томоороо хоёрдугаарт орох усан цахилгаан станц /УЦС/ барих ажлыг өчигдрөөс эхлүүлжээ.
2022 он гэхэд ашиглалтад орох тус УЦС нь жилд 16 мянган МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, тус УСЦ нь жилд Бээжин хотын 21.5 сая оршин суугчийн гуравны хоёр хувийг цахилгаан эрчим хүчээр дангаараа хангаж чадна гэсэн үг.
УЦС-ыг барих газрыг чөлөөлөхийн тулд 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Сүүлийн үед Хятад улс эрчим хүчний бие даасан байдлаа хангах хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд, тухайлбал УСЦ барихад ихээхэн анхаарлаа хандуулж байгаа юм. Одоогоор, УЦС нь тус улсад эрчим хүчний эх үүсвэрийн хоёрдугаарт буюу нүүрсээр ажилладаг ДЦС-ын ард бичигдэж байна.

Г.Доржханд