Урлаг спортын наадмын эхний шатанд Даланзадгадаас зургадугаар багийнхан манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-10 19:37:25
Өмнөговь /МОНЦАМЭ/. "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт залуучуудын урлаг спортын их наадам болж байна. Энэхүү наадмын эхний шат сум бүртээ болж, шалгарсан шилдгүүд хоёрдугаар шатанд оролцох эрх авсан юм. 
Даланзадгад сумаас зургадугаар багийн залуус урлагаар ч, спортоор сумынхаа залуусыг манлайллаа. Тус сумын найман багийн залуус 100м, 1500м-ийн гүйлт, 4х100, дугуй, шатар, даам, теннис, гар бөмбөг, сангсан бөмбөг гэсэн спортын төрлөөр өрсөлдсөн бол  гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг хөгжим, дуэт дуу гэсэн төрлийн урлагаар нөхөрсөгөөр өрсөлдлөө. Зургадугаар багийн залуус спортын 12 төрөлд нэгдүгээр байр, урлагийн дөрвөн төрөлд тэргүүн байрт шалгарсан юм. 



Ийнхүү Даланзадгад сумын зургадугаар багийн залуус сумынхаа залуусыг төлөөлөн аймгийнхаа залуустай өрсөлдөхөөр боллоо. 
Маргааш Өмнөговь аймагт 
Залуучуудын урлаг, спортын их наадмын 2-р шатны шалгаруулалт болох юм. Энэхүү наадамд 15 сумын 16 баг оролцохоор мэдүүлгээ өгч, мандатаа гардан аваад байна. 
Д.Мишигсүрэн

Related news