Эко сурагчид амьтанд ээлтэй аймаг болохыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр тохиодог “Цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт бидэнд ч хамаатай” Эко чуулган Ховд аймгийн Манхан суманд болж өнгөрлөө.
Энэ удаагийн “Ан амьтад амар амгалан байгаасай” дэд чуулганд тус аймгийн 10 сумын 120 гаруй сурагч 45 багш, 40 гаруй эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын Хуулийн хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга нар, сумын ИТХ-ын дарга, Манхан сумын бүрэн дунд сургуулийн захирал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны мэргэжилтэн, Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн мэргэжилтэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн эко 11 сургууль оролцлоо.
Манхан сумын сургуулийн “Бөхөн”, Чандмань сумын сургуулийн “Хос Алтайн ирээдүйн эзэд” клубын ахлагч нар “Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, ирвэсний зулзага “Гүемийн хүсэл” жүжигчилсэн тоглолт сонирхууллаа.
БОНХАЖЯ-ны сайдаас ирүүлсэн гарын бэлгийг “Бөхөн”, “Гүем”, “Хос Алтайн эзэд” эко клубын сурагчдад гардуулж, Гэр бүл хөгжлийн хэлтсээс “Бөхөн”, “Хос Алтайн эзэд” эко клубын ахлагч нарыг алтан медалиар шагнав.
Чуулганд оролцогч хүүхдүүд Монгол Улсын хамгийн анхны ан амьтанд ээлтэй хавхгүй аймаг болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвлөмж гаргаж аймгийн Засаг дарга, ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн даргад гардууллаа.
А.Бямбасүрэн