Гэдэсний халдварт өвчин олноор гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд наймдугаар сар гарсаар гэдэсний халдварт өвчин олноор гарч, бага насны хүүхэд ихээхэн өртөж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд гэр хороолол зонхилдог бөгөөд хөрсний бохирдол их болсон, ил жорлон, муу усны нүх цооногт шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйтгэл, ариутгал хийгддэггүй, сүүлийн үед бороо орж үер урсан хонхор хотгорт бохир ус тогтож орчныг бохирдуулж байгаагаас гэдэсний халдвар их гарч байгаа ажээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 80 орчим хувь нь гэдэсний халдвартай 5 хүртлэх насны хүүхдүүд эзэлж байгаа юм байна.
Ш.Цоодол