ЗДТГ-ын тэтгэлгээр 82 оюутан 100 хувь сургалтын төлбөрөө төлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-16 07:11:54
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ-ын тэтгэлгээр 82 оюутан 100 сургалтын төлбөрөө төлүүлэхээр боллоо.

Тус аймагт дутагдалтай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж шалгарсан оюутнуудтайгаа гэрээ байгууллаа. Орон нутагт дуу хөгжим бүжгийн багш, анли хэл, хими биологи, дүрслэх урлаг технилоги, бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролын багш, хүний их эмч, сувилагч, эм зүйч, малын их эмч гэсэн мэргэжилүүд дутагдалтай байна. Гэрээ хийсэн оюутнууд сурч сургуулиа төгсөөд орон нутагт шаардлагатай сум, байгууллагад 3-с дээш жил ажиллах юм. Мөн гэрээтэй тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй 30 оюутан 
ирэх жил сургуулиа төгсөх бөгөөд төрөлх нутагтаа тэд ирж ажиллах ажээ. 
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд сурлагын голч дүн 2,8-аас дээш байх шаардлагатай бөгөөд өөр тэтгэлэг хөтөлбөрт хамрагдахгүй ёстой ажээ. 
Д.Мишигсүрэн
Related news