Гаршуулсан илийнүүд амжилттай нутагшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-08-16 21:11:10

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖГ-аас “Алтайн халиун буга” ТББ-тай хийсэн гэрээний дагуу тус аймгийн Хантайширын нуруунд буга нутагшуулах ажлыг амжилттай хийж байна.

Нэг сарын өмнө Хустайн нуруунаас барьж гаршуулан ирсэн бугын илийнүүд
идэш тэжээл, газар орны хувьд дасан зохицох боломжтой байгаа гэнэ. Хантайширын нурууны бугын тоог нэмэгдүүлэх, цус сэлбэх зорилгоор уг ажлыг хийж байгаа бөгөөд Халиун сумын Гүүбариач багийн нутагт тусгай хашаа барьж уг илийнүүдийг байгаль хамгаалагчид болон бэлтгэгдсэн хүн маллан тэжээж байна.
Уг ажлыг 1994 онд аймгийн төвийн нэгдүгээр сургуулийг төгссөн хэсэг залуучууд санаачлан гүйцэтгэж байгаа ажээ. Энэ жил ц
ас зудтай өвөл болж 6 сар тэжээнэ гэж үзээд нийтдээ 1000-1200 боодол өвс, 2 тн орчим хивэг нөөцөлсөн байхад өвлийг өнтэй давах бололцоотой гэсэн тооцоо гарчээ. Одоо өвлийн бэлтгэлээ шуурхай хангах ажилдаа ороод байна.      

                                                                                                                                                     Ш.Цоодол

Related news