Ерөнхий эрдмийн шалгалтаараа улсдаа дөрөвдүгээр байрт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-21 13:36:00
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг ерөнхий эрдмийн шалгалтаараа улсдаа дөрөвдүгээр байрт оржээ.
Ерөнхий эрдмийн шалгалт буюу ЭЕШ-ын дүнгээр тус аймаг сүүлийн жилүүдэд улсдаа сүүл мушгиж боловсролын салбар шүүмжлэл дагуулсаар байсан билээ. Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн зүгээс боловсролын салбартаа тоног төхөөрөмж, сурах орчинд нь хөрөнгө оруулалтыг хийж дэмжсэний хүчинд өнгөрсөн жил улсдаа  12 дугаар байр руу өгсөж ирсэн юм.
Харин энэ жилийн хувьд дөрөвдүгээр байранд орсон амжилтаар шинэ хичээлийн жилээ угтах гэж байна.
Энэхүү амжилтаа аймгийн удирдлагууд тайлбарлахдаа боловсролынхоо салбарт "Багш хөгжил", "Англи хэлтэй Өмнөговьчууд", "Хүүхэд хөгжлийн түлхүүр", "Оюуны хурд" гэсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотой хэмээн үзлээ. ЕЭШ-ын өмнө багш н.Оюунтуяа, н.Одхүү нар "Оюуны хурд" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг бэлтгэсэн бол  "Говийн хүү" сангаас аймгийн Ахмад багш нарын холбоо, Даланзадгад сумын ЗДТГ, аймгийн БСУГазар, ХГБХЗГ-тай хамтран "Говийн Оюу Хөгжлийг дэмжих" сангийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан "Мөрөөдлийн зүг хамтдаа-2" төслийн хүрээнд ЭЕШ-нд хүүхдүүдийг бэлтгэжээ.
Ямартаа ч сүүл барьж байсан тус аймаг толгой цохиж эхлэхэд тун ойрхон болжээ. 
Related news